Нийтлэгдсэн 2023-09-08

ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГААР АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Мэдээллийн цагт Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Тамжид уригдаж, “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” сэдвээр сургалт орж, ажилтнуудад зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр архидан согтуурах үйлдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг, түүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчил, гэр бүл болон нийгэмд үүсдэг асуудлуудын талаар судалгаанд үндэслэсэн мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулсан юм.

Сургалтад ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдлаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper