Нийтлэгдсэн 2023-10-16

ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар баталсан Иргэний нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ба тус хуульд эдийн засгийн зохицуулалтын дүрмүүдийг шинэчлэн боловсруулж байна. “Олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох” дүрэм, “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох” дүрэм, “Статистикийн мэдээлэл” дүрэм, “Зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл” дүрмийн төслүүдийг боловсруулаад байгаа тул та бүхэн төсөлтэй танилцан, саналаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн дотор ИНЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ bolor-erdene.b@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас: 7128-2219

“ЗОРЧИГЧ, ТЭЭШ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ” ДҮРМИЙН ТӨСӨЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ” ДҮРМИЙН ТӨСӨЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ. 

“ОЛОН УЛСЫН ХУВААРЬТ НИСЛЭГ ҮЙЛДЭХ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ТОМИЛОХ” ДҮРМИЙН ТӨСӨЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper