БНХАУ-ын “SF AIRLINES” компанийн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-ийн дагуу 5 жилийн хугацаатай сунгасныг өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өглөө.
Тус компани нь БНХАУ-ын Зүүн Өмнөд мужийн Шинжинд байрладаг, BOENG 757, 767, 737, 747 зэрэг нийт 160 агаарын хөлгөөр дэлхий даяар ачаа тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулдаг компани юм.