Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2, 4 дүгээр зорилтын хүрээнд салбарын эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлогын санал боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн баримт бичгийг боловсруулах, олон улсын агаарын тээврийн зах зээлд дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийх, агаарын тээврийн үйлчилгээ болон төрлийг өргөжүүлэх, тогтворжуулах чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах, салбарын эдийн засгийн статистик мэд... Read More
Дотоод Аудитын алба
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах болон хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах замаар удирдлага болон бусад хэрэглэгчдийг цаг үеэ олсон мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах... Read More
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны бүтэц орон тоо: Албаны чиг үүрэг: Иргэний агаарын тээврийн салбарт ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг удирдан зохион байгуулах, бодлого, чиглэлийг тодорхойлох, удирдлагад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах; Иргэний агаарын тээврийн салбарт ерөнхий зориулалтын нисэхийн удирдлага, эрх зүйн орчныг хөгжүүлэх; Ерөнхий зориулалтын нисэхийг аялал жуулчлал, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжин хөгжүүлэх; Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд... Read More
Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн алба
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр тушаалаар ИНЕГ-ын бүтцийг шинэчлэн баталж, Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албыг шинээр байгуулсан. Тус алба нь дараах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд: Иргэний нисэхийн салбарын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас дэвшүүлсэн зорилтууд, олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан тодорхойлж, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах; Иргэний нисэхийн салбарт мэдээллийн технологийн талаар баримтлах бодлог... Read More
Төсөл, хөтөлбөрийн хэлтэс
Энэ нэгж нь иргэний нисэхийн салбарт олон улсад хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологи, инновацийг судлах, хэрэгжүүлэх боломжийн талаар санал, дүгнэлт гаргах, агаарын навигаци болон нисэх буудлуудын үйлчилгээнд шаардлагатай төсөл, хөтөлбөрийн судалгаа хийж, төслийг боловсруулах, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг гадаадын зээл, тусламж, хамтарсан төсөл, хөтөлбөр, төр-хувийн хэвшлийн түншлэл болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээр шийдвэрлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.... Read More
Агаарын навигацийн болон нисэх буудлын бодлого зохицуулалтын…
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2, 3 дугаар зорилтын хүрээнд агаарын навигаци болон нисэх буудлуудын үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, зөвлөмжид нийцүүлэн хөгжүүлэх ойрын болон хэтийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх баримтлах бодлого болон баримт бичиг 10127-ийн дагуу хүрээлэн буй орчинд эерэг, иннова... Read More
Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлцэлийн төсөл боловсруулах, хууль эрх зүйн холбоотой бусад баримт бичигт санал өгөх, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, иргэний нисэхийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө өгөх, ИНЕГ-ын удирдлага, ажилтнуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, ИНЕГ-аас боловсруулан гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шүүхийн маргаантай асуудлаар шүү... Read More
Захиргаа Удирдлагын Газар
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Тус байгууллагын дунд хугацааны стратегийн төлөвлөгөө болон тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг нэгтгэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудын а... Read More
Санхүү, хөрөнгө оруулалтын газар
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хөрөнгийг асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрүүлэх арга хэмжээ авна. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах хэрэгжилтийг зохион байгуулах, санхүү, төлөвлөлтийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, нэгдсэн төсвийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны орлого, зарлагын төсвийг хянах, батлуулах, түүнийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг төлөвлөн х... Read More
Дүрэм боловсруулалтын тасаг
Энэ нэгж нь иргэний нисэхийн хууль тогтоомж боловсруулахад мэргэжлийн арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, Чикагогийн конвенцийн Хавсралтуудын нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан иргэний нисэхийн дүрмийг шинээр болон шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, иргэний нисэхийн хууль, тогтоомж, иргэний нисэхийн дүрэм, зөвлөмжийн цувралыг сурталчлах ажлыг зохион байгуулна.... Read More