Published on 2020-08-07

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит 25 дугаар уулзалт хурал өнөөдөр Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд боллоо.
Өнгөрөгч зургаадугаар сард Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын
227 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан
бэлтгэл ажлыг хангах хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон дээрх хурал болж “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг шалгасан юм.
Түүнчлэн одоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцан холбогдох үүрэг даалгавар, чиглэл өглөө.
Хурлын үеэр ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом коронавурст халдварын аюул намжаагүй, эрсдэл өндөр байгааг анхааруулан тус компанийн ажилтан, албан хаагчид болон бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй байгууллагын ажилчдыг эрсдэлээс урьчилан сэргийлэх зорилгоор амны хаалт тогтмол зүүх, ариутгал халдваргүйтэлийг байнга хийж, эрүүл ауйн дэглэм сахиж ажиллахыг анхааруулав. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх, дотоод бэлтгэл ажлыг хангах ОRАТ туршилт хийхдээ ИНЕГ-ын холбогдох төлөөллийг оролцуулж байхыг санууллаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper