Published on 2023-06-23

ИЛТГЭХ ХУУДАС

Катар Улсад ажилласан тухай

     Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/42 тушаалын дагуу Катар Улсын Доха хотноо  2023 оны 03 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулах “Монгол, Катарын бизнес форум” арга хэмжээнд оролцох Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллав.

Айлчлалын бүрэлдэхүүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ахалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол-Катарын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Монгол Улсаас Кувэйт Улсад суугаа элчин сайд П.Сэргэлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх С.Жавхланбаатар, Э.Түмэнжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир нар хуралд оролцсон болно.

Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат оролцсон.

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан төлөөлөгчид Катар Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан “Монгол, Катарын бизнес форум”, “Welcome to Mongolia” арга хэмжээнүүдэд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус оролцсон.

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар Улсын тээврийн сайд Джасим Сайф Ахмед аль-Сулайтат нар уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон тул Катар Эйрвэйз компанийн удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Уулзалтын үр дүнд Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Уулзалтын онцлох нэг Катар Улсын талаас Иргэний нисэхийн салбарын ажилтан, инженер техникийн ажилтнуудыг сургах , мэргэшүүлэх болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

 

Танилцсан:
Сайд:                                                                         /С.Бямбацогт/

Дэд сайд:                                                                  /Л.Халтар/

Төрийн нарийн бичгийн дарга:                           /Ж.Гантөмөр/

БТГ-ын дарга                                                           /Р.Мэргэн/

ТЗУГ-ын дарга                                                        /Ц.Одхүү/

Илтгэх хуудас бичсэн:
ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга                                                 /Г.Батбаяр/

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper