НИСЛЭГИЙН ШИНЖЭЭЧ БОЛОН ТЕХНИКИЙН ШИНЖЭЭЧ
Байгууллагын нэр:
Зам, тээвэр хөгжлийн яамны Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба
Ажлын байрны нэр:
Нислэгийн шинжээч – 2, техникийн шинжээч – 1
Тавигдах шаардлага:
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Doc 9756, 1 дүгээр боть, 2 дугаар бүлгийн 2.4.3 хэсэг.
НТОЗШША-ны дүрэм.
Шинжээч нь дараах шаардлагыг хангасан байна:
Мэргэжлийн нисгэгч, агаарын хөлгийн инженер мэргэжилтэй, мөн шинжээчийн сургалтанд хамрагдсан нисэхийн дээд боловсролтой магистр цолтой, дадлага туршлага бүхий боловсон хүчин байна;
Нисэхийн салбарт 5.2.1-т дурьдсан чиглэлээр 10-15 жил ажилласан туршлагатай, шинжлэн шалгах ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн магистр цолтой байх;
Нисэхийн үндсэн чиглэлийн мэдлэг чадвартай, хүний хүчин зүйл зэрэг нисэхийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцан хамаарлын талаар мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Дипломын хуулбар
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
Мэргэжлийн дагуу хамрагдсан сургалтын сертификатын хуулбар
Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас/
Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт